ШИНЭ НОМ: НХУС-ийн профессор С.Энхбаярын 3 бүтээл хэвлэгдлээ

2025.02.11 08:56 Үйл явдал

Профессор С.Энхбаярын  2025 онд  МУБИС – ийн НХУС – ийн “Багш, МХУЗ – ын боловсрол” болон “Утга зохиол судлаач” магистрантур докторантурын хөтөлбөрүүдэд элсэн суралцагч, төгсөгчид, залуу багш нарт зориулан бичиж, хэвлүүлсэн мэргэжлийн сурах бичиг, ахисан төвшиний дидактик зөвлөмж, бичил ном,  гарын авлагуудын тухай товч мэдээ, танилцуулга : 

  1. “Утга зохиолын ерөнхий олнол туурвилзүй” УБ. 2025   “Жи ком пресс.“ ХХК.  30. х.х
  2. Urban literature and the intertext”  /for readings in seminar classes/ UB. 2025. “Бит пресс” ХХК. 13.9 p.p
  3. “Утга зохиолын чиглэлээр доктор /D.Ph/ - ын зэрэг горилогч докторантуудад зориулсан зөвлөмж, гарын авлага.” УБ. 2025. “Жи ком пресс.”  ХХК.  8.8 х х

Товч танилцуулга:

  1. Профессор С.Энхбаярын “Утга зохиолын ерөнхий олнол туурвилзүй” УБ. 2025   “Жи ком пресс.“ ХХК.  30. х.х  хэмээх утга зохиолын онол – гоозүйн сурах бичиг, дидактик зөвлөмж нь  2008 оноос хойш нийт 5 удаа шинэчлэгдэн хэвлэгдэж байгаа бөгөөд МУБИС – ийн НХУС – ийн Монгол хэл шинжлэл болон Утга зохиолын тэнхимийн эрдэмтэн багш нарын багтай  хамтран бакалавр, магистрантур, докторантурын төвшиний оюутан суралцагчдад утга зохиол,  хэл шинжлэл, найруулга зүй, гоозүй, орчуулга, эссе бичлэгийн мэргэжлийн чиглэлээр  туслалцаа үзүүлж, онол – туурвилзүйн шинэ чиг баримжаа, өнөөгийн шинэлэг мэдээ мэдээллийг дамжуулах, сурталчилах, практик дадлага чадвар болгох зэрэг суралцахуйн үйлсэд нь  манлайлал үзүүлэх, хамтран ажиллах зорилго чиглэл бүхий агуулгыг багтаасан болно.

 

  1. Профессор С.Энхбаярын “Urban literature and the intertext”  /for readings in seminar classes/ UB. 2025. “Бит пресс” ХХК. 13.9 p.p хэмээх англи хэл дээр хэвлүүлсэн уран сайхны шүүмж, утга зохиол – соёлын судалгааны  бичил бүтээл нь  орчин цагийн мега их хотын амьдрал, супер иргэншил, urban соёл, hip hop art, street culture, гудамжны universal culture,  art undustral and production буюу орчин цагийн соёлын үйлдвэрлэл нь тухайн улс орны нэг imaje,  эдийн засгийн хүчирхэг эх сурвалж болон хөгжих болсон тухай онол – түүхийн эх үндэслэл – монгол дахь үүсэл хөгжил тэрчлэн БНСолонгос улс дахь к – поп урлаг г,м entertaiment art  үйлдвэрлэлийн одоо болон ирээдүйн чиг хандлага зэргийг өнөөгийн Монгол Улс дахь энэ чиглэлийн тэргүүлэх 7 яруу найрагчийн уран бүтээл дээр жишээ татан товч тодорхойлон тайлбарлах оролдлого хийсэн шүүмж – судлалын бичлэгүүдийг багтаасан болно.

 

  1. Профессор С.Энхбаярын “Утга зохиолын чиглэлээр доктор /D.Ph/ - ын зэрэг горилогч докторантуудад зориулсан зөвлөмж, гарын авлага.” УБ. 2025. “Жи ком пресс.”  ХХК.  8.8 х х хэмээх бичил зөвлөмжүүд нь         Шинэ 21 – р зуун гараад 2001 оноос эхлэн МУБИС – ийн НХУС - ийн УЗТ – ийн  F - 02220101  хөтөлбөрийн индекстэй  “Утга зохиол судлал” докторантурын /D.Ph/ мэргэжлийн сургалтад гадаад дотоодын  130 орчим докторантууд суралцаж улмаар тэдгээрийн 30 орчим  нь хэлбичгийн ухааны доктор - /D.Ph/ - ын зэрэг 2024 оноос утга зохиолын чиглэлээр доктор - /D.Ph/ - ын зэрэг амжилттай хамгаалж эдүгээ гадаад дотоодын хөдөлмөрийн зах зээл дээр их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд тэрчлэн төр, олон нийт, захиргааны байгууллагуудад үр бүтэлтэй ажиллаж байна. Энэ хугацаанд хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалуулах болон утга зохиолоор докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн Зөвлөлд гишүүн, нарийн бичгийн дарга, орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэж 10 орчим доктор удирдан хамгаалуулж, 20 орчим докторын зэрэг горилсон ажилд албан ёсны шүүмж бичиж,  мэргэжлийн экспертээр ажиллаж байсан туршлага дээрээ үндэслэн энэхүү бяцхан гарын авлага, танилцуулгыг сорчлон эмхэтгэж  дараа дараагийн  зэрэг горилогч докторантууд, суралцагчдад зориулан   сонирхуулж, тэдний суралцах, судлах, зэрэг горилсон зохиол бичих, бичсэн судалгаа диссертациа олон шатны хурал – хэлэлцүүлэг дээр хамгаалах үйлсэд нь бяцхан ч болов санамж сэрэмж, мэдлэг мэдээлэл  болж магад  гэх үүднээс хэвлүүлсэн болно.      

                                                                       Профессор С.Энхбаяр    /МУБИС/

                                                                                                                  2025.02.09