
Нэгжийн нэр: МУБИС – Чанарын баталгаажуулалт, мониторингийн алба
Албан тушаалын нэр: Өгөгдлийн шинжээч
Зарласан орон тоо: Үндсэн -1 хүн
Тавигдах шаардлага:
- Статистик, бүртгэл мэдээлэл, математик, мэдээлэл технологийн мэргэжилтэй
- Судалгааны өгөгдлийг нэгтгэж, тайлан гаргадаг байх
- Статистик шинжилгээ, өгөгдлийн загварчлал, алгоритм ашиглан өгөгдлийг судлах
- Өгөгдөлд үндэслэн үр дүнг тайлан, график, диаграммаар илэрхийлэх
- Багаар ажиллах чадвартай.
- Аливаа асуудлыг оновчтой шийдвэрлэх, судалгаа, шинжилгээ хийх, дүгнэлт гаргадаг байх
- Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, харилцааны соёлтой, ёс зүйтэй байх
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет /3x4 зурагтай/
- Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хувь
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/
- Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа)
- Оршин суух газрыг тодорхойлсон баримт
Бүртгэл: 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал МУБИС-ийн 1-р байрны 213 тоотод явагдана.
Холбоо барих: Хүний нөөцийн менежер утас: 77775115 /1009/, 88007792