
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, профессор Б.Хоролдагва, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөл Япон Улсын Оберлиний их сургуулийн төлөөлөгч Фумитакэ Накамура, Олон улсын харилцааны газрын дэд захирал, профессор Байкал нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон Улсын Оберлиний их сургуультай эрдэм шинжилгээний ажил, сургалт судалгаа зохион байгуулах цаашлаад багш, судлаач солилцоо, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцов.