СӨБ болон Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн олон улсын чиг хандлага сэдэвт лекц зохион байгууллаа

2025.03.28 11:55 Үйл явдал

ХБНГУ-ын Нойбрандбургийн Хэрэглээний Шинжлэх ухааны их сургуулийн “Хүүхэд судлалын” профессор Бернхард Нагел, хүүхэд-боловсролын судалгааны багш профессор Клаудиа Нюрнберг нар урилгаар МУБИС-д ажиллаж байна. Тэд "СӨБ болон Бага боловсролын сургалтын хөтөлбөрийн олон улсын чиг хандлага" сэдэвт лекцийг 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд БЕГ, Боловсролын хүрээлэн, БҮТ, МУБИС, СӨБС, Багшийн Сургуулийн багш нар, аймаг нийслэлийн БГ, хэлтсийн СӨБ хариуцсан мэргэжилтнүүд гээд нийт 100 гаруй хүмүүс идэвхтэй хамрагдлаа.