
МУБИС-ийн удирдах ажилтнуудад зориулан “Боловсрол дахь хиймэл оюуны хэрэглээ” сургалтыг өнөөдөр хичээлийн I байрны 205 тоот хурлын танхимд зохион байгууллаа.
Сургалтад бүрэлдэхүүний сургуулиудын захирал, хөтөлбөрийн албаны дарга нар хамрагдаж, сургагч багшаар Захиргаа хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, Мэдээлэл зүйн тэнхимийн багш Ч.Долгоржав, Ч.Мягмаргармаа нар ажиллалаа.