МУБИС 2024-2025 оны хичээлийн жилээ “Эрдэм шинжилгээ, судалгааг дэмжих жил” болгон зарлаж, олон ажлуудыг хэрэгжүүлээд байгаагийн нэг нь магистр, докторын буюу “Ахисан түвшний суралцагчдын судалгааг дэмжих хөтөлбөр” юм. Тус хөтөлбөрийн зорилго нь суралцагчдын судалгааны арга зүй, ур чадварыг хөгжүүлж, оролцоог нэмэгдүүлэх, судалгааны ажлын чанар, бодит хэрэглээ, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Ахисан түвшний суралцагчдын судалгааг дэмжих хөтөлбөрт шалгарсан эхний 4 судалгааны ажлыг сургуулиас санхүүжүүлэх бөгөөд өнөөдөр суралцагчдын бүтээлийн сонгон шалгаруулалт явагдаж байна. Сонгон шалгаруулалтын багт Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, доктор Д.Соронзон, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, доктор Н.Баярцэцэг, Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн нар ажиллалаа.
Ахисан түвшний суралцагчдын судалгааг дэмжих хөтөлбөрийн удирдамж: https://msue.edu.mn/uploads/files/Scan_0001(1)20250421161440.pdf