БНСУ-ын Кюннам их сургуультай санамж бичиг байгууллаа

2025.05.21 12:23 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын их сургуулийн ректор, профессор Ж.Батбаатар, Гадаад харилцааны албаны дарга дэд профессор Г.Цогзолмаа, Монгол-Солонгосын соёлын төвийн эрхлэгч доктор З.Эрдэнэсүрэн, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн, доктор Э.Оюун нар Кюннам их сургуулийн төлөөлөгчдийг 2025 оны 5-р сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Кюннам их сургуулийг төлөөлөн Хамтын ажиллагаа хариуцсан проректор, доктор Го Хо Сок, Олон улсын үйлчилгээ хариуцсан захирал, доктор Ли Со Жин, ерөнхий менежер Го Гён Ён, Монгол талыг хариуцсан онцгой зөвлөх, доктор Ким Мин Су, ажилтан Ким На Рэ, ажилтан Б.Алтанцэцэг нар оролцлоо.

Тус уулзалтаар хамтарсан сургалт, судалгаа, оюутан солилцооны хөтөлбөрийн талаар санал солилцож, МУБИС, КИС хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм.