ХӨВСГӨЛ АЙМГИЙН 31 СУРГУУЛИЙГ ХАМАРСАН “ӨСВӨРИЙН БАГШ КЛУБ”-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАВ

2025.05.21 12:27 Үйл явдал

Хөвсгөл аймгийн Боловсролын газрын дэргэд “ӨСВӨРИЙН БАГШ КЛУБ” байгуулагдаж тус аймгийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 144 сурагчид гишүүнээр элсжээ.

2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болсон клубын анхдугаар уулзалт, өдөрлөгт МУБИС-ийн багш, оюутнууд Хөвсгөл аймгийг зорин оролцож, БАГШ мэргэжлийн онцлог давуу тал, бусад салбарт хөрвөн ажиллах боломж, МУБИС-д элсэн суралцах үйл явц, дэмжлэг тэтгэлгийн талаар сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулга хийлээ. Мөн оюутнууд байгалийн ухааны болон технологийн сонирхолтой туршилт үзүүлбэрүүдийг үзүүлэн МУБИС-иас хэрэгжүүлдэг оюутанд чиглэсэн хөгжил үйлчилгээ, таатай боломжуудын талаар сурагчидтай хуваалцсан юм.

МУБИС-ийн төлөөлөгч, МБУС-ийн захирал, доктор Т.Ганбаатар Хөвсгөл аймгийн Боловсролын газар, "Өсвөрийн багш клуб"-тэй цаашид нягт уялдаа холбоотой байж сурагчдыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

“ӨСВӨРИЙН БАГШ КЛУБ”-ийн анхдугаар уулзалт, өдөрлөгийг

  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР
  • ХӨВСГӨЛ АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
  • СОД-ЭРДЭМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ
  • МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ хамтран зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн боловсролын газрын дэргэд байгуулагдсан "Өсвөрийн багш клуб"-ийн үйл ажиллагаанд амжилт хүсье.