Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Булган аймагт “Алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын ур чадварыг дэмжих нь” төслийн II үе шат амжилттай хэрэгжлээ.
Боловсролын яам, Их Британийн Элчин сайдын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран хэрэгжүүлж буй тус төслийн II үе шатанд нийт 450 гаруй англи хэлний багш хэлний мэдлэгээ дээшлүүлж, бага ангийн сурагчдад англи хэл заах арга зүйд суралцлаа. Үүний үр дүнд 20,000 гаруй бага ангийн сурагч англи хэл эзэмших, ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдэж байна.
Сургалтыг хамтран удирдан явуулсан МУБИС-ийн Англи, герман хэлний тэнхим, Англи хэлний тэнхим, МУИС-ийн Их Британи, америк судлалын тэнхим, МУИС-ийн Гадаад хэлний төвийн сургагч багш нартаа төслийг зохион байгуулж буй байгууллагуудын өмнөөс талархал илэрхийлье.
