|
№
|
Сургууль
|
Мэргэжлийн чиглэл
|
Багшийн тоо
|
Тусгай шаардлага
|
|
1
|
Боловсрол судлалын сургууль
|
Сэтгэл судлалын багш
|
1
|
- Боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс дээш, мэргэжлийн салбарт 3-аас дээш жил ажилласан.
- Сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Сэтгэл судлалын туршилт судалгаа, зөвлөгөөний арга техник, хүүхдийн болон боловсролын сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн.
- Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, бүтээл туурвих, төсөл болон захиалгат ажлуудыг гүйцэтгэх эрмэлзэлтэй.
- Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
- Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
Насан туршийн боловсролын багш
|
1
|
- Бакалаврын түвшинд багш боловсрол эзэмшсэн, боловсрол судлал, насан туршийн боловсролын чиглэлээр гүнзгийрүүлсэн суралцсан байх, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
- Насан туршийн боловсролын түвшний иргэдэд (хүүхэд, насанд хүрэгч), насан туршийн боловсролын бакалавр болон ахисан түвшний сургалт зохион байгуулах мэдлэг, чадвар, арга зүйтэй.
- ЕБС, их дээд сургууль, насан туршийн суралцахуйн төв, боловсролын байгууллагад 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Боловсрол судлал, насан туршийн боловсролын нарийвчилсан чиглэлээр судалгаа хийх чадвартай.
- Насан туршийн боловсролын чиглэлийн бодлого, журам боловсруулах үйл ажиллагаанд оролцож байсан, Иргэдийн насан туршийн боловсролтой холбоотой төсөл хөтөлбөр, ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай.
- Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
2
|
Дүрслэх урлаг, технологийн сургууль
|
Дизайн, технологийн багш /эмэгтэй технологи/
|
1
|
- Технологийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын болон заах арга зүйн мэдлэгтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
- Компьютер график, Fashion CAD зэрэг мэргэжлийн болон хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.
- Материал судлалын болон хувцасны түүх, дизайны онолын мэдлэгтэй.
- Оёдол, сүлжмэлийн технологи хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд заах чадвартай.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
|
| |
|
Дизайн, технологийн багш /эрэгтэй технологи/
|
1
|
- Технологийн багш мэргэжилтэй, боловсрол судлалын болон заах арга зүйн мэдлэгтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
- Компьютер график, Дизайн CAD зэрэг мэргэжлийн болон хэрэглээний программ бүрэн эзэмшсэн.
- Материал судлалын болон техникийн онолын мэдлэгтэй.
- Механик технологи болон практик хичээлийг мэргэжлийн өндөр түвшинд заах чадвартай.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
|
|
3
|
Багшийн сургууль
|
Монгол хэлний багш
|
1
|
- Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, монгол хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Их дээд сургуульд багшлах болон судалгааны байгууллагад ажиллаж байсан бол бол давуу тал болно.
- Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
Монгол хэлний заах арга зүйн багш
|
1
|
- Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, монгол хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Их, дээд, ЕБС-д бага ангид багшаар ажиллаж байсан бол давуу тал болно.
- ЕБС-ийн бага боловсролын сурах бичиг болон хөтөлбөрийн багт ажиллаж байсан бол давуу тал болно.
|
|
Боловсрол судлалын багш
|
1
|
- Багш мэргэжилтэй, боловсрол судлалын магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Бакалаврын болон ахисан түвшинд академик сургалт зохион байгуулах мэдлэг, ур чадвар, арга зүйтэй.
- Их, дээд, ЕБС-д боловсрол судлалын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил багшилсан, туршлагатай байх.
- Монголын болон олон улсын түвшинд бага боловсролын чиглэлээр нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэх чадвартай, хянан магадлагддаг сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн.
- Бакалаврын болон магистрын хөтөлбөрөөр суралцагч оюутнуудад “Багш мэргэжлийн удиртгал”, “Суралцахуй ба багшлахуйн үндэс”, “Сургалтын онол, арга зүй”, “Хүүхдийн хөгжил ба хичээлээс гадуурх үйл ажиллагаа” зэрэг хичээлүүдийг заах мэдлэг, ур чадвартай.
- Гадаад хэлний ахисан түвшиний мэдлэгтэй, англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
4
|
Биеийн тамирын сургууль
|
Сагсан бөмбөгийн багш /эрэгтэй/
|
1
|
- Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчаар 2-оос дээш жил ажилласан. Спортын мастер болон шүүгчийн зэрэгтэй.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
- Их, дээд, ЕБС-д сагсан бөмбөгийн багшаар ажиллаж байсан бол давуу тал болно.
|
|
5
|
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль
|
Утга зохиолын багш
|
1
|
- Утга зохиолын магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Орчин цагийн боловсрол судлал, сэтгэл судлалын суурь мэдлэгтэй, дидактикийн ур чадвартай.
- Гадаад хэлний (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.) болон мэдээлэл, харилцааны технологийн мэдлэг, чадвартай байх
- Утга зохиол судлалын чиглэлээр бүтээл хэвлүүлсэн болон их дээд сургууль, ЕБС-д багшилж байсан бол давуу тал болно.
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
|
|
Философийн багш
|
2
|
- Философич, философийн багш эсвэл нийгмийн ухааны багш мэргэжилтэй, философийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Багш боловсролоор мэргэшсэн мэдлэг, туршлагатай.
- ЕБС, их, дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно.
- Англи хэлний (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.) болон мэдээлэл, харилцааны технологийн өндөр мэдлэг, чадвартай байх
|
|
Эрх зүйн багш
|
1
|
- Эрх зүйч эсвэл нийгмийн ухаан, эрх зүйн багш мэргэжилтэй. Эрх зүй, нийгмийн ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Багш боловсролоор мэргэшсэн мэдлэг, туршлагатай.
- ЕБС, их, дээд сургуульд багшилж байсан бол давуу тал болно.
- Англи хэлний (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.) болон мэдээлэл, харилцааны технологийн өндөр мэдлэг, чадвартай байх
|
|
Англи хэлний багш
|
1
|
- Хэл шинжлэл, гадаад хэлний боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй. (Докторын зэрэгтэй бол давуу тал болно.)
- ЕБС, их, дээд сургуульд мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай.
- Боловсрол судлал, хэл шинжлэлийн чиглэлийн судалгааны ажил хийдэг бүтээлтэй.
- Скопус, WoS индекстэй сэтгүүлд судалгааны өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
- Англи хэлний IELTS-ийн 7,5 ба түүнээс дээш түвшинтэй, оноо нь хүчин төгөлдөр бол давуу тал болно.
- Синхрон орчуулга хийж байсан туршлагатай.
|
|
Аялал жуулчлалын багш
|
1
|
- Аялал жуулчлал, багшийн мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Их, дээд сургуульд багшилсан туршлагатай.
- Гадаад хэлний мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг тооцож болно.)
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
|
|
6
|
Математик, байгалийн ухааны сургууль
|
Математикийн багш
|
2
|
- Математикч эсвэл математикийн багш мэргэжилтэй, математикийн ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх эсвэл математикийн ухаанаар докторантурт элссэн (математик анализийн чиглэлээр мэргэшсэн бол давуу тал болно.)
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно).
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
- Математикийн ном сурах бичиг, бүтээл туурвисан, дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд математикийн чиглэлээр судалгааны өгүүлэл хэвлүүлсэн, улсын болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн бол давуу тал болно.
- Багаар ажиллах, мэргэжлийн ёс зүй, харилцааны соёлтой, үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэдэг, санаачилгатай.
|
|
Программ хангамжийн багш
|
1
|
- Программ хангамжийн төслийн менежмент
- Программ хангамжийн хөгжүүлэлт
- Хиймэл оюун ба ухаалаг систем
- Машин сургалт ба гүн сургалт
- Үүлэн технологид суурилсан систем хөгжүүлэлт
- Компьютерийн ухаан, программ хангамж, мэдээллийн технологи, хиймэл оюун, өгөгдлийн ухааны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэдээллийн технологийн олон талт хэрэглэгдэхүүний талаар мэдлэгтэй байж, сургалт, судалгааны үйл ажиллагаанд ашиглах чадвартай, сургалтын агуулга, технологийн арга барил эзэмшсэн байх
- Англи хэл дээр хичээл заах болон мэргэжлийн материал боловсруулах чадвартай байх
- Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, бичиг баримт боловсруулах чадвартай.
|
|
7
|
Сургуулийн өмнөх боловсролын сургууль
|
Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх арга зүйн багш
|
1
|
- Биеийн тамирын багш мэргэжилтэй
- Судлаач магистр байх.
- Докторын зэрэг хамгаалсан, докторантурт элссэн, эрэгтэй бол давуу тал болно.
- Англи эсвэл бусад гадаад хэлний чадвартай байх
- Цэцэрлэгт, эсвэл бага насны хүүхэдтэй ажилладаг байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
- Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай байх.
- Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний судалгаа, өгүүлэл хэвлүүлдэг, илтгэл хэлэлцүүлдэг байх.
|
|
Сэтгэл судлалын багш
|
1
|
- Сэтгэл судлалын бакалавр, магистрын зэрэгтэй байх.
- Боловсрол судлал эсвэл сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
- Боловсролын салбарт 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
- Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай.
- Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг байх
- Англи хэл, эсвэл бусад гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
Боловсрол судлалын багш
|
1
|
- Боловсрол судлалын бакалавр, магистрын зэрэгтэй байх.
- Боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
- Сургуулийн өмнөх боловсрол, тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамран сургах чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
- Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн бол давуу тал болно.
- Англи хэл, эсвэл бусад гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
8
|
Архангай аймаг дахь салбар сургууль
|
Түүх нийгмийн ухааны багш
|
2
|
- Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн.
|
|
Байгалийн ухааны багш
|
1
|
- Байгаль шинжлэлийн багш (газар зүйн багш) мэргэжилтэй, магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- ЕБС болон их, дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр багшилсан туршлагатай.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн.
|
|
Сэтгэл судлалын багш
|
1
|
- Сэтгэл судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Боловсролын болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс дээш, мэргэжлийн салбарт 2-оос дээш жил ажилласан.
- Сэтгэл судлалын туршилт судалгаа, зөвлөгөөний арга техник, хүүхдийн болон боловсролын сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн.
- Сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх, бүтээл туурвих, төсөл болон захиалгат ажлуудыг гүйцэтгэх чадвартай.
- Сургалтын үйл явцыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой төлөвлөдөг, үр дүнг оновчтой тодорхойлж, зохион байгуулах чадвартай.
- Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
Монгол хэл уран зохиолын багш
|
1
|
- Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, монгол хэл шинжлэлийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Орчин цагийн боловсрол судлал, сэтгэл судлалын суурь мэдлэгтэй, дидактикийн ур чадвартай.
- Гадаад хэлний өндөр мэдлэг, чадвартай. (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
- Монгол хэл шинжлэлийн чиглэлээр их дээд сургуульд хичээл зааж байсан туршлагатай, мэргэжлээрээ өсөх хөгжих чадамжтай.
|
|
Боловсрол судлалын багш
|
1
|
- Багш мэргэжилтэй, боловсрол судлалын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
- Боловсрол судлалын бакалавр болон ахисан түвшний сургалт зохион байгуулах мэдлэг, чадвар, арга зүйтэй (ЕБС, их, дээд сургуульд боловсрол судлалын чиглэлээр 2 ба түүнээс дээш жил багшилсан).
- Боловсрол судлалын нарийвчилсан чиглэлээр ахисан түвшний судалгаа хийх чадвартай.
- Хянан магадлагддаг дотоод, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд сүүлийн жилүүдэд өгүүлэл хэвлүүлсэн.
- Гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлэх чадвартай (TOEFL, IELTS шалгалтын зохих түвшний оноотой бол англи хэлний шалгалтыг дүйцүүлэн тооцож болно.)
|
|
9
|
Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль
|
Дуу, хөгжмийн багш
|
1
|
- Хөгжмийн багш мэргэжилтэй, магистр зэрэгтэй байх
- Докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно.
- Судалгааны өгөгдөлд статистик боловсруулалт хийх чадвартай.
- Мэргэжлийн чиглэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг байх
- Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй байх
|
|
НИЙТ 27 БАГШ
|