БНСУ-ын Чоннам үндэсний их сургуулийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ

2024.03.12 15:33 Үйл явдал

Манай сургуультай БНСУ-ын Чоннам үндэсний их сургуулийн төлөөлөгчид  гадаад харилцаагаа өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах, зочин профессор, оюутан солилцооны талаар албан уулзалт хийлээ.

Уулзалтад Чоннам үндэсний их сургуулийн талаас Гадаад харилцааны  газрын дарга Минсук КООК, Сургалт хариуцсан декан Мёнгю ЛИЙ, Гадаад харилцааны албаны багийн менежер Юнжээ Пак, Гадаад харилцааны албаны ажилтан Данби КАНГ нар хүрэлцэн ирж, МУБИС-ийн талаас ГХА-ны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, СЦШХ-ийн дарга, профессор Д.Цэдэвсүрэн, ГХА-ны мэргэжилтэн Э.Оюун болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.