ОХУ-ын Халимагийн Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

2024.09.27 17:45 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Ректор Ж.Батбаатар Халимагийн Улсын Их Сургуулийн Халимаг хэл, дорно дахин судлалын сургуулийн захирал Лиджиев М.А., Халимагийн уран зохиол, сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор, дэд профессор Босхомджиев М.В нарыг хүлээн авч, албан уулзалт хийлээ. Уулзалтад Орос хэлний тэнхимийн эрхлэгч Ш.Цолмон, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн Э.Оюун нар оролцсон юм.

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Халимагийн Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд оюутан, багш солилцоо болон хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны бүтээл хэвлэн нийтлүүлэх чиглэлээр олон жилийн турш хамтран ажилласаар ирсэн.

Энэ удаа 2 их сургуулийн удирдлагууд

  • Дорно дахины холбоотон их сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • «Хилийн чанад дахь Дорно дахин судлалын судалгааны стратеги болон хэтийн төлөв» чиглэлээр Консорциум байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурж, санал солилцлоо.