Байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг өнөөдрөөс эхлэн МУБИС-д ажиллаж эхэллээ. Тус баг Дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шинэчилсэн 8 шалгуур, шаардлагын хүрээнд Баян-Өлгий болон Архангай аймгийн салбар сургуулиудад ажиллаад ирсэн бөгөөд өнөөдрөөс МУБИС-ийн захиргаа, бүрэлдэхүүний сургуулиудтай танилцаж, 2024 оны 10 дугаар сарын 16-ныг дуустал ажиллана.