1. “Ялгаатай хэрэгцээ ба дэмжлэг” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
МУБИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний төв, Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран 2024.09.23-нд хичээлийн 1-р байрны Оюутны хөгжлийн танхимд “Ялгаатай хэрэгцээ ба дэмжлэг” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулаа. 2024-2025 оны хичээлийн жилд МУБИС-д нийт 62 тусгай хэрэгцээ шаардлагатай оюутан суралцаж байгаагаас тус уулзалт хэлэлцүүлэгт 11 оюутан танхимаар оролцсон бөгөөд дохионы хэлмэрч орчуулга хийв.
Уулзалтын төгсгөлд Насан туршийн боловсролын тэнхим, Оюутны хөгжил, үйлчилгээний төв хамтран боловсруулсан “Тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчдын нөхцөл байдлыг үнэлэх судалгаа”-нд оюутнуудыг хамруулаад байна.
2. Дохионы хэлний өдрийг тохиолдуулан сурталчилгаа мэдээлэл хүргэв.
Жил бүрийн 9-р сарын 23-29-ний өдрүүдэд дэлхий нийтээр тэмдэглэдэг “Дохионы хэлний олон улсын өдөр”-т зориулан оюутан, суралцагчдад дохионы хэлний ач холбогдлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд нөлөөллийн зурагт хуудас, постеруудыг сошиал сувгуудаар дамжуулан хүргэж, сонсголын бэрхшээлтэй суралцагчдыг ойлгох, тэднийг дэмжиж ажиллах талаар уриалга гаргав.
3. Голомт банк “Зорилготой оюутан” хөтөлбөрөө танилцуулав.
Голомт банкнаас оюутан суралцагчдад зориулсан “ЗОРИЛГОТОЙ ОЮУТАН” хөтөлбөрийн танилцуулгыг МУБИС-ийн оюутнуудад хийв. Тус танилцуулгын хүрээнд 50% хөнгөлөлттэй COLOR CARD-аар үйлчилж, сугалаанд оролцсон азтай оюутнууд Vans brand-ийн цүнх, Stanley aяга, Wireless power bank, Earpod гардан авсан бол 3 найзтайгаа ирж Panda bubble tea эрхийн бичиг, 5 найзтайгаа ирснээр burger king whopper багцын эрхийн бичгийг тус тус гардаж авлаа.