ОХУ-ЫН СУДЛААЧИДТАЙ ХАМТАРСАН СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛНА

2025.03.28 09:56 News

Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Математик Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхим Оросын Холбооны Улсын Don State Technical University болон Sirius University of Science and Technology сургуулийн судлаач нартай хамтран МУБИС-ийн болон бусад их дээд сургууль, хүрээлэнгүүдийн судлаач бүх түвшний суралцагчдад зориулан БИОИНФОРМАТИК-ийн сургалт, семинарыг 2025 оны 5-р сарын 14 – 17 ны хооронд зохион байгуулах гэж байна.

Уг семинарын зорилго нь манай орны гардалавчтанд (сарьсан багваахай) өвчин үүсгэгч (хоншоор цайх) мөөгөнцөрийн бүтэн геномыг тогтоох ажлыг эхлүүлэх, хоёр орны судлаачид туршлага солилцоход оршино.

Хоншоор цайрах өвчинг үүсгэгч Pseudogymnoascus destructans мөөгөнцөр нь Ази тивд хамгийн анхлан манай орноос олдсон бөгөөд үүнд МУБИС-ийн Биологийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ж.Ариунболд болон түүний судалгааны баг түүчээлэн оролцсон юм.