МУБИС-ИЙН МОНГОЛ СУДЛАЛД ХОЛБОГДОХ НОМ БҮХИЙ БАГШ НАРТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ БОЛНО

2025.09.22 10:27 Үйл явдал

АНУ-ын Конгрессын номын сангийн Монгол номын цуглуулгад МУБИС-ийн багш нарын Монгол судлалд холбогдох бүтээлийн сан хөмрөгийг бүрдүүлэх болсонтой холбогдуулан Монгол судлалд холбогдох ном бүтээл бүхий багш нарт номоо Конгрессын номын сангаас хэрхэн хайх, Конгрессын номын санд байгаа өөрийн сан хөмрөгийн ном зүйг хэрхэн гаргах, байхгүй номоо хэрхэн хандивлах талаар заавар өгөх уулзалт ярилцлага болно.

Уулзалт ярилцлагыг МУБИС-ийн зочин профессор, Конгрессын номын сангийн монгол номын мэргэжилтэн, доктор М. Саруул-Эрдэнэ удирдан явуулна.

Хэзээ: 2025 оны 09 сарын 23-нд 15.30 цагт

Хаана: МУБИС-ийн төв номын сангийн хурлын танхимд