Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх сургалтад дотуур байрны оюутнууд хамрагдав

2025.12.08 15:16 Үйл явдал

МУБИС-ийн Сургалтын орчны дэмжлэг үйлчилгээний төвөөс МЕД трейнинг сургалтын төвийн эмч, сургагч багш нартай хамтран “Яаралтай үед түргэн тусламж үзүүлэх” сургалт зохион байгууллаа. 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдөр болсон тус сургалтад дотуур байранд амьдарч буй 600 гаруй оюутан хамрагдав.

МЕД трейнинг сургалтын төвийн эмч, сургагч багш нар дотуур байрны оюутнуудад яаралтай үед түргэн тусламжийг хэрхэн яаж хүргэдэг болохыг биет үзүүлэн дээр дадлага хийлгэж, зааж зөвлөсөн нь сонирхолтой төдийгүй маш ойлгомжтой, үр дүнтэй байсныг оюутнууд онцолсон юм.