МУБИС-ийн “Smart Education Hub Center”-ээс тус их сургуулийн багш нарт зориулан 2025 оны 12 дугаар сарын 17–22-ны өдрүүдэд “Боловсрол дахь ухаалаг технологийн хэрэглээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтын зорилго нь боловсролын салбарт өргөн нэвтэрч буй дэвшилтэт технологиудыг багш нарт танилцуулах, мөн эдгээр технологийг сургалт, судалгаа, дадлагын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглах мэдлэг, чадварыг хөгжүүлэхэд оршив.
Сургалтын илтгэгчид, сэдэв:
- СЦШХ-ийн дарга Доктор, профессор Д.Цэдэвсүрэн,
“Боловсрол дахь дэвшилтэт технологийн хэрэглээ” - МУБИС-ийн МБУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Доктор Б. Норжинбуу,
“Ухаалаг технологи ашигласан сургалт, судалгаа хийх арга зүй” - МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Т. Ганзориг,
“Arduino, STEM-ийн хэрэглэгдэхүүнийг сургалтад нэвтрүүлэх нь” сэдвээр илтгэгчид тус тус ухаалаг технологийн давуу тал, боловсролын орчинд хэрэгжүүлж буй бодит жишээ, практик туршлагуудыг танилцуулсан юм.
Сургалтын хүрээнд багш нар AR, VR, STEM, Arduino технологийг ашиглан практик дадлага хийж, ухаалаг технологийн хэрэглээг бодит орчинд туршиж үзэх боломж бүрдэв.
Тус сургалтад НХУС, БаС, СӨБС, БоСС, БТС-ийн нийт 76 багш идэвхтэй хамрагдаж, боловсролын технологийн мэдлэг, ур чадвараа ахиуллаа.