“МУБИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал”-ын шилдгүүд тодров

2026.04.16 11:36 Үйл явдал

Эрдэм шинжилгээ, инновацын албанаас суралцагчдын судалгааны ажлыг дэмжих зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “МУБИС-ийн оюутны эрдэм шинжилгээний хурал” 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр боллоо.

Тус хурлын чиглүүлэгч, шүүгчээр дэд профессор Мөнхтуяа, доктор Г.Өлзийсайхан, доктор Т.Мөнхнаран нар ажиллаж,бүрэлдэхүүний болон салбар сургуулиудаас шалгарсан суралцагчид нийт 19 илтгэл хэлэлцүүлэв. Үүнээс дараах суралцагчид шилдгээр шалгарлаа.  

  •  Тэргүүн байр:
    МБУС-ийн Биологийн тэнхимийн оюутан Б. Сувд
    “Хасагт Хайрхан уулын шувуудын зүйлийн бүрдлийг уламжлалт болон хиймэл оюуныг ашиглах судлах нь”
  • Дэд байр:
    БоСС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн оюутан Б. Намуударь, Б. Лхагвасүрэн
    “Төгс байдлыг хүсэх хандлагын зохисгүй хэлбэр хойш тавих хандлагад нөлөөлөх нь: Сэтгэл хөдлөлөө зохицуулахад гарах бэрхшээл зуучлалын үүрэг гүйцэтгэх нь”
  • Гутгаар байр:
    МБУС-ийн Газарзүйн тэнхимийн оюутан Ц. Дөлгөөнмөрөн, Б.Алдарцогт
    “Улаанбаатар хотын ногоон байгууламжийн өөрчлөлт ба дулааны арлын шинжилгээ”

Илтгэгч бүрийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулж, шилдэг илтгэгчдэд 2027 онд хэрэгжүүлэх суралцагчийн судалгааны грантыг олгов. Тус хурал нь оюутныг шинжлэх ухаанч хандлагаар асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, цаашдын судалгааны ажлыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.