МУБИС-ийн номын сангаар үйлчлүүлэх заавар, зөвлөмж

2023.09.11 20:31 Зарлал

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Номын Сан нь МУБИС-ийн Захирлын 2020 оны А/121 тоот тушаалаар батлагдсан “МУБИС-ийн НОМЫН САНГИЙН ЖУРАМ”-ыг мөрдөж ажилладаг.
Шинэ элсэгчдэд зорилуан МУБИС-ийн номын сангаар хэрхэн үйлчлүүлэх, номын санд гарсан зарим өөрчлөлтийн талаар болон бусад мэдээллийг хүргэж байна.

- МУБИС-д 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэгчдээс номын сангаар үйлчлүүлэхэд оюутны үнэмлэх шаардахгүй.

- МУБИС-ийн оюутан та МУБИС-ийн номын сангийн аль ч салбар нэгжээр үйлчлүүлэх эрхтэй. Ингэхдээ тухайн үйлчлүүлэх хэсэгт очоод МУБИС-ийн оюутны вэбдээ нэвтрэн хувийн QR кодоо номын санчийн QR код унших төхөөрөмжид уншуулж мэдээллээ тулган үйлчилгээгээ авна. Оюутан та вэбдээ өөрийн зураг болон хувийн мэдээллээ бүрэн оруулсан байна.

МУБИС-ийн төв номын сангийн байранд засвар хийгдэж танхим нэгжийн байрлал өөрчлөгдсөнийг танилцуулъя.

- 2 давхар 201 тоот үндсэн фонд буюу гэрээр ном олгох танхим.

Эндээс оюутан та өөрийн хэрэгтэй номоо тавиураас өөрөө сонгож номын санчид өөрийн нэр дээр бүртгүүлэн эхний удаа 5 хоног, дахин 2 удаа тус бүр 7 хоногоор сунгуулан авч болно. Номын сунгалтыг номын сан дээр биеэр ирж болон гар утаснаасаа цахимаар хийх боломжтой.

- 3 давхар 300 тоот. Судалгааны танхим №3.

Эрдэм шинжилгээний уншлагын танхим. Доктор, магистрын бүтээл, сэтгүүлүүдийг тус танхимаас уншиж судлах боломжтой. Мөн магистр, докторын судалгааны бүтээлийг catalog.msue.edu.mn хаягтай МУБИС-ийн номын сангийн цахим каталогоос дамжин цахимаар цаг хугацаа орон зай харгалзахгүй бүрэн эхээр унших боломжтой. Ингэхийн тулд суралцагч та МУБИС-ийн office365 хаягт нэвтрэх нэр, нууц үгээ авсан байх шаардлагатай

- 3 давхар 301 тоот. Судалгааны танхим №2.

Хэл шинжлэл, Утга зохиол, Уран зохиол, Сэтгүүл зүйн номууд энэ танхимд бий.

- 4 давхар 401 тоот. Судалгааны танхим №1.

Нийгмийн ухааны бүх салбар, Түүх газарзүйн номууд энд байрладаг.

-5 давхар 502 тоот. Судалгааны танхим №4.

Боловсрол судлал, Сэтгэл судлал, Химийн шинжлэх ухааны номууд энд байрлана.

МУБИС-ийн номын сангийн цахим каталог: catalog.msue.edu.mn

МУБИС-ийн номын сангийн вэб хаяг: Library.msue.edu.mn

МУБИС-ийн төв номын сангаас гадна МБУС-БТС-ийн номын санд байгалийн шинжлэх ухааны бүх салбар, биеийн тамир, эрүүл ахуйн номууд байдаг бол Багшийн сургуулийн номын санд бага боловсролтой холбоотой ном хэвлэл, СӨБС-ийн номын санд сургуулийн өмнөх боловсролтой холбоотой ном бүтээлүүд тус тус бий. Салбар номын сангууд нь төв номын сантай ижил цагийн хуваариар ажилладаг ба МУБИС-ийн бүх номын сангийн нэгдсэн каталогийг catalog.msue.edu.mn хаягаас авч, номын сангийн бүх салбараар үйлчлүүлэх боломжтой.

МУБИС-ийн номын сан Даваа-Баасан гаригт 08:30-17:30 цагт ажиллаж байна.

Оюутан таны эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье.

МУБИС-ийн НОМЫН САН