Монгол Улсын Оюутны өдрийг тохиолдуулан Ерөнхий сайдын дэргэдэх “Оюутны ZK клуб”-ээс “Соёл чиний гоёл” арга хэмжээг МУБИС-ийн оюутнуудад зориулан өнөөдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр “Student incubator” төсөл, “Оюутнуудад ээлтэй их, дээд сургууль” төсөл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн оюутны хөгжлийг дэмжих, суралцах орчныг сайжруулах, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар МУБИС-ийн оюутнуудын санал бодлыг сонсож, “Оюутны ZK клуб”-ийнхан ярилцлага өрнүүлсэн юм.