БНСУ-ын Сонггуанкван их сургуулийн Боловсролын сургуультай санамж бичиг байгууллаа

2024.06.20 16:38 Онцлох мэдээ

МУБИС нь БНСУ-ын Сонггуанкван (Sungkyunkwan) их сургуультай хамтын ажиллагаа үргэлжлүүлж, Сонггуанкван их сургуулийн Боловсролын салбар сургуулийн захирал, профессор Ко Жанг Ван, МУБИС-ийн Тамгын газрын дарга, дэд профессор Л.Мөнхтуяа нар санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ ажлын хүрээнд МУБИС-ийн багш нарын төлөөлөл тус сургуульд дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Эхний өдөр Сонггуанкван их сургуулийн дэд захирал, профессор Ким Жэе Хён хүлээн авч уулзсан бол хоёр дахь өдөр Сувон хот дахь сургуульд зочлон Самсунг номын сан, судалгааны хүрээлэнгүүдтэй танилцлаа.