Нэгжийн нэр: МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтэс
Албан тушаалын нэр: Цахим контент хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн
Зарласан орон тоо: Үндсэн - 1 хүн
МУБИС-ийн студид шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдан ажиллах болно.
Тавигдах шаардлага:
- График дизайнер эсвэл зураглаач мэргэжилтэй
- Дүрс авах, эвлүүлэг монтаж хийж эцсийн бүтээл болгон хөгжүүлэх мэдлэг, чадвартай.
- Сургуулийн үйл ажиллагааны постер бэлтгэх мэдлэг, чадвартай.
- Багаар хамтран ажиллах чадвартай
- Телевиз, студид ажиллаж фото, видео контент бүтээж байсан туршлагатай.
Бүрдүүлэх материал:
Ажилд орохыг хүссэн өргөдөл, Анкет /зурагтай/, Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хувь, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/, Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа), Оршин суух газрыг тодорхойлсон баримт
Бүртгэл: 2025 оны 02 дугаар сарын 16-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны 213 тоотод бүртгэнэ.
Холбоо барих: Хүний нөөцийн менежер утас: 77775115 /1009/ , 88007792