МУБИС-ийн Ахмадын хорооноос жил бүр ахмад багш, ажилтнуудын оролцоо, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, туршлага, ур чадварыг дэмжих зорилго бүхий “БҮТЭЭЛЧ АХМАД БАГШ, АЖИЛТНУУД” болзолт уралдааныг зохион байгуулдаг.
Өнөөдөр МУБИС-ийн Ректор, профессор Ж.Батбаатар, Захиргаа хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, Ахмадын хорооны дарга, профессор С.Жамц, Хүний нөөцийн менежер Д.Хишигбаяр нар тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтнуудад цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулж, баяр хүргэлээ.
2024 оны “Бүтээлч ахмад багш, ажилтнууд”-ыг тодруулах уралдаанд нийт 100 гаруй ахмадууд оролцож дараах багш, ажилтнууд шилдгээр шалгарлаа.
2024 оны бүтээлч ахмад багш, ажилтнууд
I байр |
Ц.Өнөрбаян |
НХУС |
II байр |
Ц.Бурмаа |
ЗАА |
III байр |
Д.Одгэрэл |
БОСС |
III байр |
З.Баярмагнай |
БС |
Тусгай байр |
Ж.Оюунчимэг |
НҮ |
Тусгай байр |
Б.Оюунтунгалаг |
ЭҮ |
Тусгай байр |
П.Цэрэнпэлжээ |
БОСС |