МУБИС-ийн Номын санд номын санчийн ажлын байранд урьж байна

2025.02.21 12:51 Үйл явдал

Ажлын байрны зорилго:

МУБИС-ийн багш, ажилтан, нийт суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн номын сангийн мэдээллийн бүх төрлийн үйлчилгээг шуурхай хүргэх, уншигчдыг мэдээллээр хангах;

Ажлын байрны үндсэн зорилт:

Номын сангийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах;

Уншигчдын эрэлт хэрэгцээг судлан, санал хүсэлтийг хүлээн авч холбогдох ном хэвлэл болон бусад хэвлэлийн бүтээгдэхүүн, лавлагаа мэдээллээр үйлчлэх;

Сургалт, олон нийтийн ажлыг төлөвлөгөөтэй уялдуулан зохион байгуулах, идэвхи санаачлагатай ажиллах;

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:

Номын санчийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Номын сангийн программ болон мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвартай

Багаар ажиллах чадвартай

Суралцагчтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй

Тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, номын санч мэргэжлийн болон харилцааны ёс зүйг баримталдаг, ажилд хариуцлагатай, ачаалал даах чадвартай.

Бүртгэл: 2025 оны 02 дугаар сарын 28-нийг хүртэл бүртгэнэ.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл, төрийн албан хаагчийн анкет /3x4 зурагтай/
  • Боловсрол, мэргэжлийн диплом, мэргэжлийн зэрэг, цолны үнэмлэх, бүтээлийн жагсаалт, гэрчилгээ, сертификат, түүнтэй адилтгах бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хувь
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулсан баримт /е-mongolia/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (е-mongolia, ТҮЦ машинаас авсан лавлагаа)
  • Оршин суух газрыг тодорхойлсон баримт

Бүртгэл: 2025 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал МУБИС-ийн 1-р байрны 213 тоотод явагдана.

Холбоо барих: Хүний нөөцийн менежер утас: 77775115 /1009/, 88007792