Орон нутаг дахь салбар сургуулиудын багш, ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа

2025.04.19 09:28 Үйл явдал

Архангай болон Баян-Өлгий аймаг дахь МУБИС-ийн салбар сургуулиудын багш, ажилтан, мэргэжилтнүүдэд цуврал сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Энэ удаа “Боловсролын тухай хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд дээд боловсролын сургалтын бодлого, төлөвлөлт, дүрэм журам, баримт бичгийн шинэчлэлийг танилцуулах цахим сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар "Сургалтын дүрэм журам, эрх зүйн орчны шинэчлэлийн тухай" Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон , Ахисан түвшний сургалтын журмыг АТХА-ны дарга Н.Баярцэцэг, Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар ЭШИА-ны дарга Э.Азжаргал, Сургалтын удирдлага мэдээллийн системийн хөгжүүлэлт, шинэ боломжууд, системд хандах эрхийн талаар СУМС хариуцсан программист С.Буянжаргал болон нягтлан бодогч Х.Уламбаяр нар мэдээлэл, сургалт явууллаа. Мөн сургагч багш нар Сургалтын хэлэлцүүлэг, үнэлгээний талаар орон нутаг дахь салбар сургуулиудын багш, ажилтан, мэргэжилтнүүдэд тус бүр мэдээлэл, танилцуулга хийсэн юм.