МУБИС-д менежментийн тогтолцооны аудитын баг ажиллаж байна

2025.05.22 14:46 Үйл явдал

Монгол Улсын Боловсролын Их Сургууль Олон Улсын Менежментийн Тогтолцооны стандарт Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015, Боловсролын Байгууллагын Менежментийн Тогтолцоо ISO 21001:2018 стандартуудыг Нэгдсэн Менежментийн Тогтолцоот хэлбэрээр нэвтрүүлж, Олон Улсын Итгэмжлэлийн Форум буюу International Accreditation Forum (IAF)-д бүртгэгдсэн гэрчилгээг “MonCertf” тохирлын үнэлгээний байгууллагаас 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гардан авсан.

Энэ сарын 22,23-ны өдрүүдэд “Монсерфт” баталгаажуулалтын байгууллагын аудитын баг МУБИС-д ажиллаж байна. 

Тус баг МУБИС-ийн Захиргаа болон Математик байгалийн ухааны сургуульд дараах байдлаар ажиллахаар төлөвлөсөн юм.

Үүнд:

Баталгаажуулалтын хамрах хүрээ:

1. Захиргаа, удирдлага, боловсролын үйлчилгээ

2. Математик, байгалийн ухааны дээд боловсрол олгох үйл ажиллагаа

Стандартууд- Хувилбарууд- Аудитын төрөл:

ISO 9001:2015, ISO 21001:2018, Магадлах 1 аудит

Аудитын зорилт:

  • Байгууллагын менежментийн тогтолцоог бүхэлд нь эсвэл зарим хэсгийг аудитын шалгуур үзүүлэлттэй нийцэж байгааг тодорхойлох;
  • Байгууллага хэрэглэгчийн болон холбогдох хууль эрх зүйн; зохицуулалтын, гэрээний шаардлагыг хангаж байгаа эсэхэд менежментийн тогтолцооны чадавхыг үнэлэх;
  • Байгууллага тогтоосон зорилтоо байнга биелүүлэхийн тулд менежментийн тогтолцооны үр нөлөөтэй байдлыг үнэлэх;
  • Боломжтой бол менежментийн тогтолцоог сайжруулж болох хэсгүүдийг тодорхойлох;

гэсэн дээрх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.