Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгууллаа

2025.05.27 14:59 Үйл явдал

МУБИС-ийн Сургалтын орчны дэмжлэг үйл ажиллагааны төвөөс нийтлэг үйлчилгээний ажилтнуудад зориулан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгууллаа.

Зуны засварын ажил эхлэх гэж байгаатай холбоотой нийтлэг үйлчилгээ, аж ахуйн ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйд анхаарах, энэ талын мэдээлэл сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг МУБИС-ийн ЗХНГ-ын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа нээж үг хэлсэн бөгөөд Амжилт гарц сургалтын төвийн сургагч багш З.Бямбасүрэн “Хөдөлмөр эрүүл ахуйн хичээл”, СОДҮТ-ийн менежер Ц.Ёндонсамбуу “Зуны засварын ажлын талаар танилцуулга”, ХАА хариуцсан ажилтан Л.Чимэдлхам “2025 оны МУБИС-ийн ХАБЭА төлөвлөгөө”-г тус тус танилцууллаа.

Сургалтад нийт 80 гаруй ажилтан, ажилчид хамрагдсан юм.