MARC21 номын санчийн гарын авлага 1 номын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр МУБИС-ийн төв номын сангийн хурлын танхимд боллоо.
Энэ үеэр МУБИС-ийн төгсөгч, Конгрессын номын сангийн Монгол номын мэргэжилтэн, каталогч, доктор М.Саруул-Эрдэнэ, МУБИС-ийн номын сангийн эрхлэгч Ж.Баатарсүрэн нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Тус санамж бичгийг байгуулснаар АНУ-ын Конгрессын номын санд бүрдүүлэх Монголын эрдэмтэн судлаачдын Монгол судлалд холбогдох ном бүтээлийг МУБИС-ийн номын сан албан ёсоор хүлээн авдаг болж байна. МУБИС-ийн Монгол судлалын багш нарын Конгрессын номын сан дахь ном зүйг бүрдүүлэх ажил ийнхүү эхэлж байна.