Канад улсын Алберта их сургуулийн Аррамат төслийн хүрээнд МУБИС-ийн НХУС-ийн Нийгмийн ухааны тэнхимээс “Ирээдүйн нийгмийг бүтээх нь: Уур амьсгалын өөрчлөлтийн салбар дундын судалгаа” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Тус хурлыг нээж НХУС-ийн захирал, дэд профессор Н.Мягмарцоож үг хэлсэн бөгөөд Эрдэм шинжилгээ инновацын албаны дарга, дэд профессор Э.Азжаргал, Канад улсын Алберта их сургуулийн Аррамат төслийн судлаач, доктор (PhD) Я.Алтанзаяа нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлын зочин илтгэгчээр Австрали улсын Күинсландын их сургуулийн судлаач, МУБИС, НХУС, НУТ-ийн зочин профессор, доктор (PhD) Д.Бямбажав, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбарын дарга, доктор (PhD) А.Саруулзаяа, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаач, доктор (PhD) Г.Баясгалан, ШУТИС, Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, доктор Б.Наранчимэг , Г.Хулан, доктор Д.Энхбаяр, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс О.Бямбагэрэл, Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ээс С.Батсайхан, ХААИС, Нийгмийн ухааны тэнхимийн багш Б.Буянтунгалаг, Д.Тунгалаг , Байгаль орчны аюулгүй байдлын тэнхимийн багш Э.Магсаржав, Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM) -ийн судлаач П.Цэдэн-Иш болон МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын эрдэмтэн багш нар илтгэлээ хэлэлцүүллээ. Төслийн судалгаанд хамрагдсан малчдын төлөөлөл болох Увс аймгийн Зүүнговь сумын малчин Т.Дамжинхүү, Архангай аймгийн Цэнхэр сумын малчин А.Бат-Эрдэнэ, С.Хүрэлчулуун, БОХУБ Н.Идэрбаяр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин Д.Эрдэнэбаатар нар уригдан хуралд оролцсон юм.
Хурал зохион байгуулах ажлын хэсгийн даргаар МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор С.Түмэндэлгэр, хурал зохион байгуулах багийн гишүүдээр тус тэнхимийн багш, дэд профессор Т.Нэмэхжаргал, А.Гандолгор, Н.Зол, Багшийн сургуулийн Монгол хэл, нийгмийн ухааны тэнхимийн багш Н.Үүрийнтуяа нар ажиллалаа.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг олон салбарын нэгдсэн хандлагаар авч үзэх, шинжлэх ухааны судалгаа, боловсрол, бодлого, нийгмийн оролцоо, технологи, инновацын шийдлийг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход хурлын зорилго оршиж байна.
Хурлын хөтөлбөр: