Монгол Улсын Боловсролын их сургууль, Япон улсын J.F.Oberlin их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус үйл ажиллагаанд МУБИС-ийн Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор доктор Д.Соронзон, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, тус албаны мэргэжилтэн, доктор Э.Оюун, J.F.Oberlin их сургуулиас Ерөнхийлөгч Хироаки Хатаяама, ерөнхийлөгчийн албаны төлөөлөгч Такэру Терасаба, Гадаад харилцааны хөтөлбөрийн захирал, албаны ажилтан Ацуши Нагаока, багш Тоба Байкал нар хүрэлцэн ирж оролцлоо.
Энэхүү санамж бичиг нь багш, оюутан солилцоо, хамтарсан археологийн хээрийн судалгаа, боловсролын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх зорилготой юм.
Уулзалтын үеэр МУБИС-ийн номын сангийн археологи, хадны сүг зураг, бичиг үсгийн талаарх ном, бүтээлүүдийг дэлгэн сонирхуулав.