АТГ-тай хамтран “Албан тушаал, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” нь сэдэвт сургалт зохион байгууллаа

2025.10.13 14:32 Үйл явдал

МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газраас жил бүр удирдлага, багш, ажилтан, оюутанд чиглэсэн төрөл бүрийн сургалтуудыг шат дараалалтай зохион байгуулж ирсэн. 2025-2026 оны хичээлийн жилийн эхэнд Авлигатай тэмцэх газартай хамтарсан сургалтыг онлайнаар зохион байгуулав.

Уг онлайн сургалтад Захиргаа, бүрэлдэхүүний болон салбар сургуулиудын удирдлага, мэргэжилтнүүд хамрагдсан бөгөөд “Албан тушаал, авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх” гэсэн сэдвээр Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар М.Жамъянчойжил сургагч багшаар ажиллалаа. Сургалтад нийт 100 гаруй хүн хамрагдав.