МУБИС-ийн Эрүүл мэндийн төвөөс “ЭРҮҮЛ ОЮУТАН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ" оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг хэрэгжүүллээ. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран энэ сарын 20-ны өдөр “Түгшүүр” сэдвээр СБДЭМТ-ийн сэтгэл зүйч Б.Ганцэцэг, МУБИС-ийн эмч Ю.Байгалмаа нар оюутнуудын дунд сургалт зохион байгуулав. “ЭРҮҮЛ ОЮУТАН-ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ" аяны хүрээнд сургалт, нөлөөллийн цуврал ажлуудыг ийнхүү зохион байгуулж дууссан байна.