МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулдаг “МУБИС-ийн индэр” өргөмжлөлт лекцийн арга хэмжээнд Орос хэлний тэнхимийн зөвлөх профессор С.Эрдэнэмаам багш зочноор уригдаж, “Орчуулга, түүний чанарын тухай асуудалд (Орос, Зөвлөлтийн сонгодог уран зохиолын орчуулгын жишээн дээр)” сэдвээр 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр лекц уншлаа.
Тус лекц нь өнөөгийн нийгэм дэх орчуулгын ном, хэвлэлийн чанар, залуу болон дунд үеийнхэн гадаад хэлний мэдлэгийг гүнзгий, бат бөх эзэмшихийн ач холбогдлын талаар өргөн хүрээтэй, сонирхолтой байдлаар хөндсөнөөрөө онцлог байв. Гадаад хэлийг чанартай сурах, бусдын бүтээлд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандахын чухлыг онцлон өгүүлсэн сонирхолтой лекц уншсан С.Эрдэнэмаам багшид ЭШИА, НХУС-ийн Орос хэлний тэнхимийн нийт оюутан, үе үеийн төгсөгчдийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.
20251226154811.jpg)
20251226154822.jpg)

20251226154835.jpg)