Lingors боловсролын байгууллагаас зохион байгуулсан англи хэлээр унших, сонсох, ярих чадварыг хөгжүүлэх зорилготой “Team Reading Marathon” буюу багаар унших уралдаанд улсын хэмжээнд нийт 706 багийн 3530 суралцагч, 195 чиглүүлэгч багш оролцлоо.
Тус уралдаанд МУБИС-ийн “Англи хэлтэй багш” хөтөлбөрийн оюутнууд амжилттай оролцож, насанд хүрэгчдийн ангилалд I болон II байрыг эзэлсэн бахдам амжилт гаргав.
Нэгдүгээр байр эзэлсэн ReadX багийн бүрэлдэхүүн:
- Г.Анударь – багийн ахлагч (ДУТС, Технологи дизайн – II дамжаа)
- Х.Ану (ДУТС, Технологи дизайн – II дамжаа)
- У.Хулан (МБУС, Газарзүйн багш – II дамжаа)
- Б.Буянзаяа (МБУС, Программ хангамж – II дамжаа)
- Б.Буян-Очир (МБУС, Математикийн багш – II дамжаа)
Хоёрдугаар байр эзэлсэн LexiRun багийн бүрэлдэхүүн:
- Ж.Баярсайхан – багийн ахлагч (МБУС, Математикийн багш – II дамжаа)
- Б.Энхтуул (СӨБС, Бага ангийн багш – IV дамжаа)
- Г.Янжиндулам (МБУС, Программ хангамж – II дамжаа)
- Г.Оюун (МБУС, Химийн багш – II дамжаа)
- А.Очгэрэл (МБУС, Математикийн багш – II дамжаа)
Багуудын чиглүүлэгч багшаар НХУС-ийн Англи хэлний тэнхимийн багш Ц.Сарангэрэл ажилласан бөгөөд тус тэнхимийн багш Х.Нармандах, Д.Даваасүрэн, Д.Насанханд нар дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.
Ийнхүү МУБИС-ийн оюутнууд багаар ажиллах чадвар, англи хэлний мэдлэгээ сорин өрсөлдөж, улсын хэмжээний уралдаанд өндөр амжилт үзүүлсэн нь сургалтын чанар, оюутнуудын идэвх санаачилгыг илтгэсэн онцлох үйл явдал боллоо.

