“Таныг зуслангийн байртай болгох боломж байна” танилцуулах өдөрлөг болов

2026.01.23 16:55 Үйл явдал

МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Таныг зуслангийн байртай болгох боломж байна” танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулав.

МУБИС-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны 2024 оны 12-р сарын 27-ны өдөр байгуулсан хамтын гэрээнд “ Багш ажилтан, ажилчдыг орон сууцжуулах төслийг хоёр тал хамтран хэрэгжүүлэх бөгөөд арилжааны банк, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, орон сууц авах багш, ажилтнуудыг хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулахад дэмжлэг үзүүлнэ” хэмээн тусгасны дагуу хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран багш, ажилтан, ажилчдад зуслангийн байшин, хаустай болох боломж, нөхцөлийг өнөөдөр танилцуулсан юм.

Өдөрлөгт МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Дариймаа, Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Л.Мөнхтуяа тэргүүтэй гишүүд, багш, ажилтнууд оролцож, бизнесийн болоод хувийн хэвшлийн байгууллагуудтай танилцан, санал бодлоо дэлгэрэнгүй солилцсон юм.  

Өдөрлөгийг зохион байгуулагч: МУБИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороо

Хамтран ажилласан: МУБИС-ийн Захиргаа хүний нөөцийн газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газар

Оролцогч компаниуд:

  • Барилгын “Urban house” компанийн ерөнхий захирал Г.Содномцог, Гүйцэтгэх захирал Н.Сайнбаяр
  • “Хийморь” / Гачуурт Гүнжийн хоолой дахь 53 айлын захиалгат/ компани
  • “Zebra hоusе” компанийн албаны дарга О.Баянжаргал