МУБИС-ийн оюутан суралцагчдад АТГ-аас сургалт хийлээ

2026.03.10 16:29 Үйл явдал

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь “Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д заасан авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх” чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажилладаг.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэх үйл хэрэгт залуусын оролцоо чухал бөгөөд их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн оюутнуудад авлигыг үл тэвчих хандлагыг бий болгоход чиглэсэн сургалтыг Оюутны хөгжил, үйлчилгээний төв болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Д.Балдандорж нар хамтран I байрны 312 тоотод оюутан залууст зохион байгууллаа.