МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын албанаас зохион байгуулдаг “МУБИС-ийн ИНДЭР” өргөмжлөлт лекцийн энэ удаагийн зочноор НХУС-ийн Утга зохиолын тэнхимийн ахмад багш, шинжлэх ухааны доктор, профессор С.Хөвсгөл уригдан оролцлоо.
Тэрээр Ноён хутагтын “Саран хөхөөний намтар” жүжгийн онцлог, судалгааны үр дүнгээ танилцуулж, хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдод сонирхолтой, өгөөжтэй лекц уншив.
ЭШИА-наас зочин профессор С.Хөвсгөл болон энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан Утга зохиолын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлсэн юм.
20260428120908.jpg)
