Дэлхийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг 25 дахь удаагийн “Хятад хэлний гүүр” олимпиадын Монголын бүсийн шалгаруулалт 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд МУБИС-ийн Хятад хэлний багшийн ангийн 4 дүгээр курсийн оюутнууд амжилттай оролцож, дараах байр эзэллээ. Үүнд:
- Дэд байр: О.Болдхатан
- Гутгаар байр: А.Нарантуяа
- Тусгай байр: Ж.Аякөз, М.Айым, О.Наранзул, Т.Мөнхзаяа
Мөн А.Нарантуяа “Шилдэг үзүүлбэрийн шагнал”-ын эзэн болж, МУБИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн багш Юй Фанжие (于芳洁) “Шилдэг удирдагч багш”-аар шалгарлаа.
Олимпиад нь оролцогчдын хятад хэлний мэдлэг, ярих болон илтгэх ур чадвар, Хятадын хэл соёлын талаарх ойлголтыг олон шатны шалгаруулалтаар сорьдог онцлогтой юм.
Энэ удаагийн тэмцээнд оролцсон их, дээд сургуулиудын дундаас МУБИС нь хятад хэлний сургалтын чанар, багш, оюутнуудын идэвх оролцоогоороо тэргүүлж, шилдэг сургуулиар шалгарсан нь сургуулийн нэр хүндийг өндөрт өргөсөн амжилт боллоо.

