“Монгол Танака Бине оюун ухааны сорил”- ын сорил авагч бэлтгэх 12 дахь удаагийн сургалт болно. Сургалтад хамрагдсанаар 2-12 насны хүүхдийн оюун ухааны хөгжлийг “Монгол Танака Бине” сорилоор үнэлэх аргачлалын онолын үндэс, судалгаа авах арга зүйг эзэмших,үр дүнг тайлбарлах, хөгжлийн дэмжлэг үзүүлэх арга зүйг эзэмшинэ.
Сургалтыг МУБИС, Японы Нагояа Их сургуулийн эрдэмтдийн баг хамтран хэрэгжүүлнэ.
Сургалт нь 4+1 хөтөлбөрөөр буюу 2026.05.26-05.29, 2026.06.17-ны өдрүүдэд онол болон практик хосолсон танхимын хэлбэрээр зохион байгуулагдана.
Сургалтын төлбөрт цогц гарын авлага, өдрийн хоол, цайны төлбөр багтана. Сургалтад бүрэн хамрагдсан оролцогчдод “Монгол Танака Бине оюун ухааны сорил”-ын сорил авагчаар бэлтгэгдсэн болохыг баталгаажуулсан сертификат олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг : 99837862, 94622669