“AI IN EDUCATION: OPPORTUNITY, EXPERIMENT, CHALLENGE” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ОНЛАЙН ИХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.05.07 19:05 Онцлох мэдээ

МУБИС-ийн санаачилга дор “AI IN EDUCATION: OPPORTUNITY, EXPERIMENT, CHALLENGE” сэдэвт олон улсын онлайн их семинар 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулагдав.

Уг онлайн их семинарт МУБИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал, дэд профессор Л.Мөнхтуяа, БС-ийн багш, доктор Б.Түмэнцэцэг, МБУС-ийн багш, доктор Ч.Мягмаргармаа, Япон улсын Нагояа их сургуулийн туслах профессор Yu Zhu, БНСУ-ын Sangji их сургуулийн доктор Kim Sung-Ho нар илтгэл хэлэлцүүллээ.

Судлаачид хиймэл оюун ашиглан ЕБС-ийн багшийн ажлын ачаалал бууруулах боломж, хиймэл оюун ашиглан хичээлийн дүн шинжилгээг сайжруулах арга зам, хиймэл оюунд суурилсан суралцахуйг дэмжих чатботыг туршсан үр дүн, багш бэлтгэх их сургуулийн хөтөлбөрийг хиймэл оюун ашиглан төлөвлөж хэрэгжүүлсэн үр дүн, бага боловсролын сургалтад хиймэл оюун ашиглах боломж зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Их семинарын чиглүүлэгчээр Эрдэм шинжилгээний албаны дарга, дэд профессор Э.Азжаргал, НХУС-ийн дэд проф П.Эрдэнэтуяа, багш Д.Бурмаа нар ажиллаж, ахисан түвшний сургалтын албаны дарга, доктор Н.Баярцэцэг, МБУС-ийн багш, доктор Б.Бадамсүрэн, МБУС-ийн мэдээлэл зүйн магистрант, мэдээлэл зүйн багшийн ангийн оюутны төлөөлөл оролцсон бөгөөд хиймэл оюуны орчуулгын хэрэгслийг семинарт ашигласан нь давуу талтай байлаа.

Их семинарын эрдэмтэн судлаачид цаашид багш бэлтгэх сургуулийн багш, судлаач, оюутны хиймэл оюуны чадамжийг дэмжих, хиймэл оюун ашиглан боловсролын судалгаа хийх чиглэлээр нягт холбоотой ажиллаж, хамтарсан их семинарыг жил бүр зохион байгуулах боломжтойг онцлов.

Уг онлайн их семинарыг зохион байгуулахад хамтран ажилласан СЦШХ-ийн мэргэжилтэн Н.Оюунсүрэн, Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Нандин нарт зохион байгуулагчдын зүгээс талархал илэрхийллээ.

Захиргаа, Хүний Нөөцийн Газар