ERASMUS+RETEACH ТӨСЛИЙН ХӨНДЛӨНГИЙН ЭКСПЕРТ МУБИС -Д АЖИЛЛАЛАА

2026.05.20 08:41 Үйл явдал

“Монгол Улсад багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх нь” (RETEACH) төслийн хүрээнд хөндлөнгийн эксперт Арьяак Навоян, төслийн үндэсний зохицуулагч профессор Б. Одгэрэл нар өнөөдөр буюу 2026 оны 05-р сарын 19-нд МУБИС-д ажиллаж, шинэчлэн боловсруулж буй бакалавр, магистр болон богино хугацааны сургалтын хөтөлбөрүүдийн явц үр дүнд зөвлөмж өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтад БоСС, МБУС, НХУС-ийн төлөөлөл нийт 15 багш, удирдлагууд оролцлоо.

Дараах илтгэл, мэдээллүүдийг танилцуулж, санал солилцов.Үүнд:

• Профессор Д. Мөнхжаргал “RETEACH төслийн хүрээнд боловсруулсан бодлогын баримт бичиг болон МУБИС-д хэрэжиж буй хөтөлбөрийн шинэчлэлийн уялдаа”

• Доктор Д. Үүрийнтуяа “МУБИС-д хэрэгжиж буй RETEACH төслийн явц, үр дүнгийн танилцуулга”

• Доктор Т. Ганбаатар “RETEACH төслийн хүрээнд боловсруулсан Checklist, түүний онолын үндэслэл”

• Доктор Д. Батхишиг “Физик боловсрол магистрын хөтөлбөр, ногоон болон дижитал шилжилтийн үйл явц”

• Багш Б. Ононтуул “Багшлах эрхийн сургалтын хөтөлбөр, ногоон болон дижитал шилжилтийн үйл явц”-ын талаар тус тус мэдээлэл хийлээ.

Багш боловсролыг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх үйл ажиллагаанд Монгол Улсад багш бэлтгэдэг тэргүүлэх сургуулийн хувьд Монгол Улсын Боловсролын Их Сургууль чухал үүрэг гүйцэтгэж, арвин туршлагаа хуваалцах боломжтойг эксперт Арьяак Навоян онцоллоо.

Түүнчлэн цаашид төслийн үр дүнг эцсийн хэрэглэгчдэд бодитоор хэрхэн хүргэж, үр нөлөөг нь нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Уг уулзалт нь төслийн хэрэгжилтийг боловсролын бодлогын түвшинд үр дүнтэй дэмжих, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, мөн цаашдын тогтвортой байдлын суурийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.