МУБИС-ийн БоСС-ийн “Нийгмийн ажил” 092301 магистрын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчдийн баг 2023 оны 06 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд ажиллаж байна. Шинжээчдийн багийн ахлагчаар доктор (Ph.D) Н.Нямдорж, гишүүнээр дэд профессор (Ph.D) Я.Отгонбаяр, доктор (Ph.D) Д.Мөнхчулуун нар ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн удирдлага болон өөрийн үнэлгээний багтай уулзах, сургуулийн бэлдсэн хөтөлбөрийн товч танилцуулга, хөтөлбөрт хамаарах сургуулийн орчин нөхцөл, лаборатори, анги танхим, номын сангийн мэдээлэл, нотлох баримтуудтай танилцах, суралцагч, багш нар, төгсөгч, ажил олгогчтой уулзалт хийх зэрэг ажлуудыг төлөвлөн, хөтөлбөрийн дагуу ажиллаж байна.