2018 оноос эхлэн “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” буюу 9 дүгээр сарын 16-ны өдрөөр нийт 150- 190 улс оронд хөдөлгөөн өрнүүлж, хог хаягдал цэвэрлэн, байгальд ээлтэй бүтээлч өдрийг тэмдэглэсээр байна.
Монгол улсад уг өдрөөр оюутан залуус идэвхтэй хөдөлгөөн өрнүүлдэг болсон нь “CleanUP” арга хэмжээ юм. Тус арга хэмжээнд манай сургуулийн Оюутны холбоо оюутнуудаа уриалан, идэвхтэй оролцож ирсэн бөгөөд энэ жил МУБИС-ийн 500 гаруй оюутан оролцож, Туул голын ааль сав газрыг цэвэрлэлээ. Үйл ажиллагаанд оролцон амралтынхаа өдрийг эерэг, бүтээлч өнгөрүүлсэн идэвхтэй оюутнууддаа баярлалаа. Та бүхэн МУБИС-ийн бахархал юм.