МУБИС-ийн МБУС, Нагоя их сургуулийн профессорууд хамтран ерөнхий боловсролын сургуулийн багш, судлаачдад зориулсан “Хичээлийн судалгаа, хичээл судлал” семинар зохион байгууллаа. Уг семинарыг зохион байгуулахад Боловсролын ерөнхий газар, МХСН хамтран оролцож, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн ажилтнуудыг оролцуулав. Нээлтэд БЕГ-ын дарга Т.Ням-Очир хүрэлцэн ирж үг хэллээ.
Семинарт Нагоя их сургуулийн профессор Ёшиаки Шибата, Саркар Арани Мохамед Реза нар лекц уншиж, МУБИС-ийн харьяа ЕБС-ийн 3 дугаар ангийн багш нарын хамтран бэлтгэсэн “Хүн орчин” судалгаат хичээлийг Э.Ундармаа багш зааж, бодит хичээлд шинжилгээ хийх, хэлэлцүүлэг хийх арга зүйн талаар МБУС-ийн захирал Т.Ганбаатар танилцуулав.
Энэ удаагийн семинар нь 3 дугаар анийн бодит хичээлийг ажиглаж, хичээлийн дараах хэлэлцүүлгийг тэмдэглэлд суурилсан хичээлийн шинжилгээний арга зүйгээр хийх боломжийг танилцуулснаараа онцлог болов. Хичээлийн тэмдэглэлийг хөрвүүлэх, шинжилгээ хийх арга зүйг танилцуулахад мэдээлэл зүйн тэнхимийн багш Ц.Гэрэлтуяа болон оюутнууд ажиллав.