Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон улсын АИЧИ-ийн Боловсролын их сургуулийн оюутнууд ирлээ

2023.09.21 09:38 Үйл явдал

МУБИС болон Япон улсын АИЧИ-ийн Боловсролын Их сургуулийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд оюутан солилцооны хөтөлбөр жил бүр явагддаг билээ. Энэ удаад тус сургуулиас ирсэн 11 оюутан 2 багшаас бүрдсэн баг 2023 оны 09 сарын 15-ны өдөр МБУС дээр ажиллав. Тэд МБУС-ийн оюутнуудтай танилцах уулзалт хийж, Монгол, Японы соёл, тоглоомыг харилцан бие бидээ зааж, мөн МБУС-ийн оюутнуудад зориулсан байгалийн ухааны туршилтууд хийж, танилцууллаа.