ОХУ-ын ШУА-ийн салбар хүрээлэнтэй “Санамж бичиг” байгууллаа

2023.10.30 16:08 Үйл явдал

МУБИС-ийн ректор Ж.Батбаатар ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын сав газрын ашиглалтын хүрээлэнгийн захирал, ШУА-ын сурвалжлагч гишүүн Ендон Жамьянович Гармаевтай албан уулзалт хийлээ. Уулзалтад ГХА-ны дарга Г.Цогзолмаа, мэргэжилтэн Э.Оюун, Газарзүйн тэнхимийн багш С.Хадбаатар нар оролцов. Удирдлагууд хамтарсан эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил зохион байгуулах талаар ярилцан, санал солилцож, санамж бичиг байгууллаа. 

Тус хүрээлэнтэй байгуулсан санамж бичгээр ОХУ болон МУ-ын хоорондын 53 жилийн палентлоги, археологийн хамтарсан экспедицийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэх ажлыг ийнхүү албан ёсоор эхлүүлж байна.