МУБИС-ийн оюутны Шатрын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2023.11.03 10:17 Үйл явдал

МУБИС-ийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнийг спортын 5 төрлөөр зохион байгуулж байна. Эхний тэмцээн Шатрын төрлөөр 2023 оны 11-р сарын 1-ний өдөр болж эрэгтэй 24, эмэгтэй 14  нийт 38 тамирчин оролцсон бөгөөд аваргууд тодорлоо.

Эрэгтэй:

1-р байр НХУС-ийн оюутан Б.Өсөхбаяр

2-р байр БоСС-ийн оюутан Г.Билгүүн

3-р байр МБУС-ийн оюутан Б.Шижирбаатар

Эмэгтэй:

1-р байр НХУС-ийн оюутан Б.Мичидмаа

2-р байр БаС-ийн оюутан Н.Энхцэцэг

3-р байр БаС-ийн оюутан Т.Дашцэрэн нар тус тус шалгарч байр эзэллээ.