Гадаад оюутанд зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалт боллоо

2023.11.15 16:30 Үйл явдал

МУБИС-д шинээр элсэн суралцаж буй гадаад оюутнуудад зөвлөгөө, мэдээлэл өгөх уулзалтыг Сургалт, хамтын ажиллагааны газар, Гадаад харилцааны албанаас жил бүр тогтмол зохион байгуулдаг. Уулзалтаар холбогдох удирдлага, мэргэжилтнүүд сургуулиа танилцуулан сургалтын үйл ажиллагаа, зохицуулалт, суралцах орчин нөхцөл, оюутанд зориулсан үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оюутнуудын санал бодлыг сонсдог билээ.

Өнөөдрийн уулзалтыг СХАГ-ын дарга, доктор Д.Соронзон үг хэлэн нээж, Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга, дэд профессор Т.Батболд, Гадаад харилцааны албаны дарга, дэд профессор Г.Цогзолмаа, СУМС-ийн программист С.Буянжаргал, номын санч Д.Цолмон, Оюутны V дотуур байрны зохион байгуулагч Б.Цэрэндулам нар оролцож, гадаад оюутнуудын асуултад хариулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.