Оюутнуудад “Охидын эрүүл мэнд-тулгамдсан асуудлууд” сэдвээр сургалт орлоо

2023.11.24 16:39 Үйл явдал

МУБИС-ийн Эрүүл мэндийн төвийн их эмч Ю.Байгалмаа Багшийн сургуулийн Хөтөлбөрийн албатай хамтран тус сургуулийн эмэгтэй оюутнуудад “Охидын эрүүл мэнд-тулгамдсан асуудлууд” сэдвээр 2023.11.26-ны өдөр сургалт орлоо.

Сургалтаар бэлгийн боловсрол, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүй, бэлгийн ариун цэвэр, халдварт болон халдварт бус өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн сургалтын дараа оюутнуудын асуултад хариулан зөвлөгөө өгч, зарим оюутантай тусгайлан уулзах уулзалт товлосон байна.